Газрын мэдээллийн сангийн газар ашиглалтын давхаргыг өндөр, хэт өндөр шийдтэй сансрын мэдээгээр баяжуулах аргазүйн асуудалд (Газарзүйн ухаанаар докторын зэрэг хамгаалсан диссертаци))
Зохиогч:  Ц.Бат-Эрдэнэ
Хамтран зохиогч:
Үйл явц: Боловсруулсан
Бүтээлийн товч тайлбар: Судлаач энэхүү бүтээлээрээ орчин үед
оронзайн болон газарзүйн мэдээллийн системийн сангуудыг загварчлахад
ихээхэн хэрэглэгдэж байгаа загварчлалын нэгдмэл хэл буюу UML ашиглан
Газрын мэдээллийн сангийн дизайныг боловсруулж, улмаар уг сангийн газар
ашиглалтын давхаргыг олон цаг улирлын өндөр шийдтэй оптикийн ба радарын
SPOT, Landsat TM, ENVISAT, мөн хэт өндөр шийдтэй Quickbird дагуулын
панхроматик болон олон бүсчлэлийн дүрс мэдээгээр баяжуулах шинэлэг
ангиллын арга зүйг боловсруулжээ.
Улмаар гарган авсан шинэлэг
мэдээллээ ашиглан УБ хотын газар ашиглалтын өөрчлөлтийг төвлөрсөн
төлөвлөгөөт болон зах зээлийн эдийн засгийн үеийн гэж үндсэн 2 хэсэгт
хуваан, хотын газарзүй, тухайн цаг үеийн нийгэм эдийн засгийн
шалтгаантай нь холбон дүн шинжилгээ хийсэн юм.
Хэвлүүлсэн газар: МУБИС
Хэвлүүлсэн огноо: 2014/02/10
Хуудасний тоо: 110
Түлхүүр үг: #хэт өндөр шийдтэй сансрын мэдээ #ангилал #газар ашиглалт #Газрын мэдээллийн сан #өндөр шийдтэй сансрын мэдээ
Хавсаргасан файл: