Д.НАЦАГДОРЖИЙН УРАН БҮТЭЭЛ ДЭХ ФИЛОСОФИЙН АСУУДЛУУД
Зохиогч:  М.Саранцэцэг
Хамтран зохиогч:
Үйл явц: Бичиж хэвлүүлсэн
Бүтээлийн товч тайлбар:
Хүний өвөрмөц онцлог түүний сэтгэцээр
тодорхойлогдох бөгөөд сэтгэц нь өөрөө бэлгэ тэмдгийг агуулдаг. Түүнчлэн сэтгэц
олон талаараа нийгмийн нөхцөл байдлаар тодорхойлогддогийн нэгэн жишээ бол “Харанхуй
хад” өгүүллэг юм. Энэ өгүүллэгт нэг талаас нийгэм-түүхийн нөгөө талаас
антропологийн түвшиний бэлгэ тэмдгүүдийг агуулсан байна. Бэлгэ тэмдэг нь юмсын
утга санааг далд хэлбэрээр өөртөө багтаасан байх бөгөөд тус өгүүллэгийн агуулга
тухайн үеийн монголын нийгэм улс төрийн гажуудлыг илтгэн харуулсан бол эрлийн
хүнээр Д.Нацагдорж нь өөрийн оршихуйг илэрхийлсэн юм.