Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Техникийн бодлого дасгал ажлын эмхэтгэл

Зохиогч:  О.Оюунбаатар

Хамтран зохиогч: Доктор(Sc.D) проф Ц.Цэвээн

Үйл явц: Эмхэтгэж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар:

ӨМНӨТГӨЛ

ЕБС-ийн технологийн хичээлийн агуулгын хүрээнд хийгдэх бодлого, дасгалын эмхэтгэлийг V-IX дүгээр ангийг хамруулан бэлтгэв. Өнөөдөр ЕБС-ийн технологийн хичээл бүрэн агуулгаараа хэрэгжихэд сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр онцлон анхаарах шаардлагатай байна.
Бодлого дасгалын эмхэтгэлд  анги бүрийн агуулгыг машин судлалын элемент, суурь машин дээр ажиллах, материалын механик чанрыг дээшлүүлэх, эдлэл зохион бүтээх ба материал боловсруулах технологи, сургалтын багаж туслах хэрэгсэл хийх, цахилгаан техникийн ажил гэсэн чиглэлүүдийг багтаан боловсруулсан болно.
Технологийн хичээлээр бодлого бодуулах нь сурагчдын онолын мэдлэг дадлага чадварыг хөгжүүлхэд чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэж байна.
Энэ удаагийн бодлого дасгалын эмхэтгэлд хөнгөн асуулт, бодлогууд цөөнгүй орсон нь хичээлээр бодлого дасгал хийлгэхдээ хялбар дөхөмөөс нь эхлэхийг чухалчилсанд оршино.
Дараагийн номонд сурагчдын мэдлэг шалгах тест оруулан өргөтгөж гаргах төлөвлөгөөтөй байна.

Эрдэм номын хур аривжих болтугай.

Хэвлүүлсэн газар: БИТ ПРЕСС хэвлэлийн газар

Хэвлүүлсэн огноо: 2011/04/22

Хуудасний тоо: 93

Түлхүүр үг:

Хавсаргасан файл:


Бүтээл нэмсэн:О.Оюунбаатар