Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Волейболын хичээлээр оюутнуудын бие дааж гүйцэтгэх ажлууд ба мэдлэг чадварын үнэлгээ

Зохиогч:  Л.Нарантуяа

Хамтран зохиогч: [Л.Нарантуяа :08.SGD090],[Р.Тамир:08.SGD120],[С. Бөхбат :08.SGD130]

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬ СПОРТ ТОГЛООМЫН ТЭНХИМ Волейболын хичээлээр оюутнуудын бие дааж гүйцэтгэх ажлууд ба мэдлэг чадварын үнэлгээ
 1-р анги Нэмж засварласан гурав дахь хэвлэл
 АНГИ................... ОВОГ.................. НЭР.........................
УЛААНБААТАР ХОТ 2014 ОН
 Боловсруулсан багш: Л. Нарантуяа Р. Тамираа С. Бөхбат
  Хянасан: Л. Доржжав
                Д. Энэбиш
Эх бэлтгэсэн: Должинханд
МУБИС-ийн БТС-ийн БТ-ЭМ, БТБ-ийн I ангийн оюутнуудад зориулав.
Тайлбар Волейболын хичээлээр оюутан бүр энэ гайхамшигт спортын тухай мэдлэг чадварыг олж авах юм. Биеийн тамир спортын тал бүрийн мэдлэгтэй бүтээлч сэтгэлгээтэй, бие даан суралцах арга барилтай, тасралтгүй хөгжих чадвартай багшийг бэлтгэн гаргах нь биеийн тамирын их дээд сургуулиудын зорилт билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх нэг арга зам нь оюутны бие даасан ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, тэдний бие даан судлах ном, гарын авлагаар хангах асуудал юм. Иймээс энэхүү гарын авлагад биеийн тамирын багш, биеийн тамир-эрүүл мэндийн багш мэргэжил эзэмшихээр суралцагч оюутнуудын волейболын хичээлэээр зайлшгүй мэдвэл зохих онолын асуудлууд, волейболын техникүүд, мэдлэгээ шалгах даалгаварууд зэргийг агуулсан болно. Түүнчлэн оюутны эзэшсэн мэдлэг чадварыг хэрхэн үнэлэхийг тайлбарлаж, норматив шинжтэй болгосоноор оюутан Та өөрөө өөрийгөө үнэлэх бололцоог нээж өгч байна. Уг гарын авлагыг ашиглахдаа эхлээд тухай сэдвийн онолын асуудлыг уншиж судлан, тодорхой ойголттой болох хэрэгтэй. Дараа нь холбогдох даалгаваруудыг гүйцэтгэн, эцэст нь өөрийгөө болон нөхдийгөө үнэлэхдээ багштайгаа хамтараарай. Нэг: Волейболын хичээлийн сургалтын төлөвлөгөө Судлах цаг: 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн МУБИС-иас мөрдөж буй сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан волейбол, волейбол дидактик хичээлийн судлах анги, ноогдох цаг, кредитийн хуваарилалтыг нэгтгэн үзүүлбэл. Хичээлийн хэлбэр I анги Нийт II улирал Лекц (цаг) 16 16 Дадлага (цаг) 32 32 Бүгд (цаг) 48 48 Авах кредит 1.0 1.0 Лекцийн хичээлээр: Волейболын түүх, хөгжил, техникүүдийн үндсийг судлаж, тэдгээрийг судлах арга зүй, шүүгчийн дохио заалтын үндсэн мэдлэг эзэмшинэ. Дадлагын хичээлээр: Волейболын техникүүдийг биеэр зөв гүйцэтгэх чадвар эзэмшиж, тэдгээрийг дунд сургуулийн сурагчдад үзүүлэх чадвар, дадалтай болгоно. Хичээлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь оюутны бие даасан ажил байдаг. Лекц, дадлагын хичээлээр судалсан мэдлэгээ улам өргөжүүлж, сурах бичиг, гарын авлага, зөвлөмж, сэтгүүл, судалгаа шинжилгээний материалуудыг оюутан бие дааж судлан, өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийх, онолын болон бие бялдрын бэлтгэлжилт, техникээ сайжруулах даалгаваруудыг гүйцэтгэнэ.
 Хоёр : Сургалтын үнэлгээ МУБИС-ийн суралцагчийг үнэлэх журмаас Суралцагчийн мэдлэг, чадварыг тэдний бие даан суралцах үйл ажиллагааг урамшуулан дэмжих, хөгжүүлэх, үнэлгээний х

Хэвлүүлсэн газар: БИТ ПРЕСС ХХК

Хэвлүүлсэн огноо: 2014/01/24

Хуудасний тоо: 1-36

Түлхүүр үг: #ажлууд #бие даалт #баг #шүүгч #волейбол


Бүтээл нэмсэн:Л.Нарантуяа