АЭРОБИКЭЭР ЭХЛЭН ХИЧЭЭЛЛЭГЧДЭД “ЭРГЭЛТ”-ИЙН ЭЛЕМЕНТИЙГ СУРГАХ АРГА
Зохиогч:  Г. Болортулга
Хамтран зохиогч:
Үйл явц: Боловсруулсан
Бүтээлийн товч тайлбар:
Дэлхий даяарчлагдаж, шинжлэх ухаан, техник технологийн шинэ зуунд хөл нийлүүлэн алхахад орчин үеийн дэвшилтэт арга, судалгаа шинжилгээний ололт амжилтыг зайлшгүй эрэлхийлэн судлах шаардлага гарч байна. Ялангуяа спортийн дасгалжуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудал нь өндөр амжилтын төлөө ажилллаж буй мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байдаг. Өнөө үед оюутан залуучуудын оюуны ачаалал ихэсч, хөдөлгөөний идэвхгүй байдал давамгайлснаар биеийн жин ихсэх, оюуны ажиллах чадвар буурах, стрест орох, эрүүд мэндийн байдал доройтож байгаа зэрэг нь судалгааны үр дүнд харагдсаар байгаа билээ. Эдгээр нь нийгмийн дэвшил хөгжил, хоол хүнс, хөдөлгөөнтэй салшгүй холбоотой юм. Энэхүү сөрөг үр дагваруудаас гарах чухал арга хэрэглүүрүүдийн нэг нь биеийн тамирын дасгал хөдөлгөөн билээ. Биеийн тамираар хичээллэснээр оюун ухаан, бие бялдрын бүхий л чанарууд хөгжөөд зогсохгүй, хамт олонч, шаргуу, дайчин, эр зоригийн хүмүүжил төлөвшдөг. Мөн түүнчлэн ялан дийлж, ялагдаж, уучилж, уучлал гуйж, аливаа зүйлд хүлээцтэй хандаж, бахархан дуурайж, баярлаж, хүндэтгэж сурдаг нь тэдний амьдралд хандах хандлагыг нь өөрчлөн, зөв тийш нь залан чиглүүлж өгөхөд туслана.