Идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдралын үндэс
Зохиогч:  С. Туул
Хамтран зохиогч:
Үйл явц: Бичиж хэвлүүлсэн
Бүтээлийн товч тайлбар:
Эрүүл чийрэг бие бялдар, өөртөө итгэлтэй, урт удаан наслах нь бидний амьдралын гол зорилго билээ. Хүн бол байгалийн бүтээл юм. Байгаль биднийг бүтээхдээ яс, булчингийн үйл ажиллагааны хувьд асар их ачаалал авахуйцаар заяасан. Гэтэл өнөөдөр залуучууд нийт ард түмний маань эрүүл мэнд, бие бялдрын хөгжил нэлээд сэтгэл эмзэглүүлэм төвшинд хүрээд байна. Бид өөрсдийгөө эргээд нэг харахад тогтмол явган явах, гүйх, дасгал сургууль хийдэг хүмүүсийн тоо маш цөөн байгаа нь ажиглагддаг. Яагаад.............энэ бол бидний амьдарч буй нийгмийн хөгжил, соёл иргэншил, хувь хүний биеийн тамирын боловсрол, мэдлэгтэй шууд холбоотой. Иймээс өөртөө анхаарах анхаарлаа улам өндөржүүлж, тогтмол идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэж байх болно гэдэгт гүнээ найдаж, багахан ч гэсэн тус нэмэр болох болов уу хэмээн энэхүү зөвлөмжийг таны өмнө дэлгэн тавьж байна.