Орчин үеийн оросын уран зохиолыг гадаад суралцагчдад таниулах нь
Зохиогч:  З.Баярчимэг
Хамтран зохиогч:
Үйл явц: Үзэсгэлэнд тавигдсан
Бүтээлийн товч тайлбар: Воронежийн Улсын Их Сургуульд элсэн суралцаж буй Герман, АНУ, Япон, Хятад, Тайланд магистрант, докторантууд оросын уран зохиолоор судалгаа хийж, эрдмийн зэрэг горилсон бүтээл туурвиж байгаа нь далхий дахинаа оросын уран зохиолыг сонирхож, шимтэн уншиж байгааг харуулж, баталж байна. Иймд орос хэлийг сурч буй гадаад оюутнуудад нэн түрүүн орчин үеийн уран зохиолыг толилуулах хэрэгтэй. А.Солженицын, В.Распутин, В Астафьев, Б.Екимов, О.Павлов, А.Варламов, З.Прилепин, Л.Петрушевская, Т.Толстая нарын богино хэмжээний өгүүллэгүүд нь оросын уран зохиолын онцлогийг хадгалж, XIX-XX зууны соён гэгээрүүлэгчдийн дэвшүүлж байсан дэвшилтэт үзэл санааг тусгасан учир орос соёл, ахуйг таньж мэдэхэд ихээхэн ач холбогдолтой.
Хэвлүүлсэн газар: www.buteel.ulms.mn
Хэвлүүлсэн огноо: 2017/01/19
Хуудасний тоо: 3
Түлхүүр үг: #эхийн сэтгэл #шинэ реализм #нэн шинэ утга зохиол #ёс суртахуун #уламжлал #ухамсар #эрх чөлөө