"Монгол уламжлалт соёл"
Зохиогч:   Г.Цогзолмаа
Хамтран зохиогч:
Улсын бүртгэлийн дугаар: 5202
Олгосон огноо:
Оюуний өмчийн төрөл: Зохиогчийн эрх
Оюуний өмчийн зэрэглэл: Дотоод
Товч тайлбар: Монгол уламжлалт соёл номын танилцуулга Монгол, Хятад хоёр
орон хөрш зэргэлдээ оршин олон зууныг элээсэн боловч соёл иргэншил хийгээд
эрхлэх аж ахуй нь ялгаатай байсаар иржээ. Хятад иргэд суурин
амьдарч тариалан эрхэлж суудаг бол Монголчууд мал аж ахуй
эрхлэн жилийн 4 улиралд нүүдэллэж амьдардаг амьдралын
хэвшинж соёлын олон ялгаа гарсан байдаг. Монголчуудын энэ
нүүдлийн иргэншил мал аж ахуйтай холбоотой соёлын үнэт зүйлийг
бий болгожээ. Хятад хэлийг шимтэн
үзэж буй оюутан залуусын гар дээр монгол хэлнээс хятад хэлэнд орчуулж сурахад
ашиглах өвөрмөц нэгэн гарын авлага очиж байна. Энэ ном орчуулагчийн
ур чадварыг шалгадаг үндэсний онцлог бүхий үг хэллэгийг орчуулж сургахад чиглүүлсэн
байна. Эдгээрийн алинд ч
тохиолдож болох үндэсний онцлог бүхий үг хэллэг буюу реали орчуулахад нэн бэрх.
Түүхий сүүгээр бяслаг хийх, сүүг ээдүүлэх,бяслаг шахах, өрөм, зөөхийтэй хольж идэх,
ээзгий нөөцлөх, хөргөсөн саамыг үхрийн ширэн хөхүүрт хийх, боодог, хорхог,борц бэлтгэх, малын гэдэс дотрыг цэвэрлэх,
хярамцагны шөлөндбудаа үйх, хүндэтгэлийн тусгай зоог шүүс
барих, ууц засах, дал дөрвөн өндөр чанах, шагайгаар дөрвөн
бэрх орхих, няслах, цагаан ямаа арлуулах, бөгцөг няслах,
алаг мэлхий өрөх, цагаан тэмээцэх, чоно тарвагацах, чулуугаар
гэр барих гэх зэргээр монгол тоглоом наадгай, уламжлалт идээ
ундаа, урлаг, соёлын холбогдол бүхий реалийг агуулсан 32 хичээлээс
энэхүү сурах бичиг бүтэж, хичээл нэг бүр нь бичил
эх, ш