Гэр бүлийн сэтгэл судлал
Зохиогч:   Г.Батцэнгэл
Хамтран зохиогч: [Г.Батцэнгэл:12.PHD190]
Улсын бүртгэлийн дугаар: ISBN 978-99962-2-101-9
Олгосон огноо:
Оюуний өмчийн төрөл: Зохиогчийн эрх
Оюуний өмчийн зэрэглэл: Дотоод
Товч тайлбар: Өмнөх үг. Улс орон өдрөөс өдөрт хөгжиж, Монгол гэр бүлийн
амьдралын хэв маягт өөрчлөлт орж байгаагийн зэрэгцээ, 1990онд хийгдсэн Монголын нийгмийн тогтолцооны өөрчлөлт хямрал, гэр бүлийн амьдралд өнөөг хүртэл нөлөөлсөөр өөрийн гэсэн олон тулгамдсан
асуудлыг бий болгоод байна. Үүнийг анхааран судлах шаардлагатай байгаа бөгөөд
гэр бүл судлалын асуудал манай улсад үүслийн төдий шатан дээр байна. Иймээс Монголын гэр
бүлийн амьдралын тогтвортой хөгжил, чанарыг хангах, эхнэр нөхөр, эцэг эх
хүүхдийн харилцааг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд манай оронд сэтгэл
зүйн үйлчилгээ, гэр бүлд зөвлөгөө
өгөх нийгэмлэг, төв, алба, шинээр
байгуулагдан хөгжиж байгаа ч гэр бүлийн сэтгэл судлалын сурах бичиг, гэрын
авлага, зөвлөмж дутагдалтай байна. Иймээс сэтгэл судлалын ангийн оюутнууд, судлаач багш нар, эцэг эх, сонирхсон
хүмүүст зориулан энэхүү номыг гаргаж
байна. Номын талаархи санал хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү?