English for Mongolian Culture: Developing Intercultural Communication Skills
Зохиогч:   Б.Тунгалаг
Хамтран зохиогч: [Б.Болортуяа:H.FL19]
Улсын бүртгэлийн дугаар: 6441
Олгосон огноо: 12/9/2014 12:00:00 AM
Оюуний өмчийн төрөл: Зохиогчийн эрх
Оюуний өмчийн зэрэглэл: Гадаад
Товч тайлбар:
Мэдээллийн технологийн нөлөөгөөр дахин өөрчлөгдөн, шинэчлэгдэж, түүнчлэн
шинэ хэлбэр, бүтцэд эрчимтэй шилжиж буй өнөөгийн нийгмийн үндсэн хэрэгцээ нь
хүн бүр өөрийн “оршихуйн мөн чанар”-аа ухамсарлан ойлгоод зогсохгүй “би”, “бид” ба “бусад хүмүүс”-ийг таньж
мэдэхэд оршиж байгаа билээ. Өөрийгөө болоод өрөөлийг таньж мэдэх цор ганц
түлхүүр нь эхийн хэвлийд хүний төрлийг олж, энэ бие төрсөн цагаас өдгөө
хүртэл “ухаант хүмүүн” хэмээн дуурсгаж
яваа “эрдэм боловсрол” юм. Эрдэм боловсрол нь “тэг, ингэ, тэгвэл зөв, ингэвэл
буруу” гэсэн “жорлосон мэдлэг” бус бидний амьдарч буй байгаль-соёлын ямар нэгэн
өөрчлөлтийн мөн чанар, зүй тогтлыг өөрийн хэрэгцээ хийгээд шуналыг (дэнслэн) хязгаарлан
байж, ухаарч ойлгож, үйл хэрэг болгож ирсэн амьдралын туршлага хэмээн үзэж
болох талтай. Амьдралын туршлага хэмээх ойлголт нь хүн бүрийн өөрийн “амьд”
явах үндсэн хэрэгцээгээ хангах “мэдлэг, чадвар”-ыг олж эзэмших явдал юм.
Тухайлбал, судлаач Б.Тунгалагийн туурвисан “English
for Mongolian Culture: Developing Intercultural Communication Skills”
бүтээл нь хөгжил хийгээд хүмүүний амьдралын хэв маягаас үүдэлтэй, өөр хоорондоо
уялдаа холбоотой нийгэм, эдийн засаг, байгаль орчны шүтэлцээг ухамсарлахын хамт
олон мянган жилийн туршид унаган байгалиа шүтэж, нүүдэллэн амьдарч ирсэн
дэвшилтэт уламжлал дээр тулгуурлан англи хэлийг сурах шинэлэг аргазүйг
танилцуулсан чухал ач холбогдолтой юм. “English
for Mongolian Culture: Developing Intercultural Communication Skills” ном нь аливаа гадаад хэлийг сурч байгаа хүнийг соёлыг тээгч, бүтээгч, дэлгэрүүлэгч харилцааны
субъект болох үүднээс тал бүрээс нь судлах боломжийг бий болгоход чглгэджээ.
Мөн хүрээлэн буй орчин, газар зүй, цаг агаар, сэтгэлгээний онцлог, үндэсний
ухамсар, үнэлэмж гэх мэт олон асуудлыг эргэцүүлэн бодож, зөв, ухаалаг
дүгнэлт гаргаж сургахад аргазүйн зөвлөмж болж чадахуйц, монгол соёлын
үнэлэмжийн тогтолцоонд тулгуурласан англи хэлний
Хавсаргасан файл: