Нэвтрэх хэсэг Нэвтрэх

Жүдо бөхийн 60кг жингийн бооцоот барилдаан амжилттай болж өнгөрлөө


МУБИС-ийн БТС-ын жүдо бөхийн дасгалжуулагчийн 3б ангиас санаачлан 60кг жингийн бооцоот тэмцээнийг 2014.04.20нд зохион байгууллаа. Тэмцээнд 8 байгууллагын 16 жүдочин хүч сорьж 1-р байрт Алдартан клубын тамирчин Б. Батбаяр, 2-р байрт ШУТИС-ийн Б. Басхүү 3-р байрыг МУБИС-ийн М. Отгон-Эрдэнэ нар эзэллээ.
Тэмцээнийг МУБИС-БТС захирал С. Жамц, жүдо бөхийн 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Д. Амартүвшин нарын хүндэт зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.


Мэдээ нэмсэн: О.Болд-Эрдэнэ Уншсан:708