Нэвтрэх хэсэг Нэвтрэх

"Монголчуудын түүхийг өөр өнцгөөс харахуй" түүхийн салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал


МУБИС-ийн Түүх, Нийгмийн ухааны сургуулийн Монголын түүхийн тэнхимээс Түүхийн салбарын оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулсаар ирсэн уламжлалтай билээ. Энэ удаагийн "Монголчуудын түүхийг өөр өнцгөөс харахуй" хурал 2014 оны 4-р сарын 25-нд амжилттай явагдаж өндөрлөсөн бөгөөд түүхийн судалгаанд бичлэгийн шинэлэг хэлбэр, судалгааны шинэлэг аргуудыг оруулж ирэхийг зорьсон шинэ өнгө аястай байснаараа онцлог юм. 

Тус хуралд МУБИС, МУИС, МУИС-УбИС, "Идэр" дээд сургуулийн нийт 28 оюутан оролцож илтгэлээ хэлэлцүүлснээс:
Тэргүүн байр - Н.Сарантуяа (МУБИС-ТНС-4) "Шинээр олдсон нэгэн баримтаар Хүрээнээс Хиагт хүртэлх өртөөний түүхийг тодруулан судлах нь" илтгэлээр
Дэд байр - Ц.Жамбалдорж (МУИС-Түүх-3) "Манж Чин улсын үеийн Монгол ноёдын хөрөгний тухайд" илтгэлээр
Гутгаар байр - Л.Энхсаруул (МУБИС-ТНС-2) "Их, бага Цэрэндондов нарын ах дүүгийн хамаарал" илтгэлээр
Уншсан:1087