Нэвтрэх хэсэг Нэвтрэх

"Буриадын Алтаргана наадам, түүний түүх, үр нөлөө" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно


Хэнтий аймгийн Дадал суманд 2014 оны 7-р сарын 18-21-нд зохион байгуулагдах "Алтаргана-2014" наадмыг угтан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг "Буриадын Алтаргана наадам, түүний түүх, үр нөлөө" сэдвээр зохион байгуулахаар зарласан байна. Тус хурлаар Алтаргана наадмын 20 жилийн түүх, нийгэмд үзүүлсэн үр нөлөөний тухай хэлэлцэж, буриад монголчуудын аж амьдрал, түүх соёл, угсаатны зүйн талаас нь хэлэлцэхээр зарлажээ. Буриад судлал, монгол судлалаар мэргэшсэн эрдэмтэн судлаачид бүтээлээ ирүүлж, тус хуралд илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна.
Хуралд оролцох хүмүүс 6-р сарын 1-ны өмнө зохион байгуулах дэд хороонд материалаа ирүүлэх шаардлагатай бөгөөд оролцох хүмүүс зардлаа өөрсдөө хариуцах юм байна.
Хурлын удирдамжийг хавсаргав.


Мэдээ нэмсэн: М.Одмандах Уншсан:908