"Music day"
1-р улиралд- Хөгжмийн сонгоны ангийн оюутнуудтай хамтарч багшийн сургуулийн 450 гаруй оюутан залуусын дунд "Хөгжмийн авьяас сонирхол"-ын судалгааг хийж тэднийг урлагийн сонгон дугуйланд хамруулан хөгжүүлэх, уралдаан тэмцээнд бэлтгэх, манай сургуулийн төгсөгч, нэрт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, төрийн хошой шагналт, урлаг судлалын ухааны доктор Н.Жанцанноров, Шинжлэх ухааны доктор Л. Эрдэнэчимэг, Урлаг судлалын ухааны доктор Л.Оюунчимэг, МУГЖ, бүжгийн багш Н.Долгормаа, хүүхдийн зохиолч О.Сундуй зэрэгалдарт хүмүүстэй уулзалт зохиох ажлуудыг хийлээ.
2-р улиралд- Оюутан залуусын өөрсдийн авьяас чадвар дээр тулгуурлан "Music day" үйл ажиллагааны хүрээнд "Хөвгүүд" клуб, оюутны зөвлөлтэйгээ хамтарч урлагийн тоглолт, хөгжмийн хэрэглэгдэхүүн болон "Хөгжим миний амьдралд" эссэ бичлэгийн тэргүүн байрны шагналтуудын бүтээл зэргээр үзэсгэлэн гаргаж сурталчлав. Мэдээлэл нь МУБИСийн сайтад тавигдсан.
3-р улиралд:"Хөдөлгөөн- Эрүүл байхын үндэс" уриан дор Багшийн сургуулийн нийт багш, ажилтан нарын дунд заавал сурах 10 бүжгийг зааж сургах 14 хоногийн хөтөлбөр , цагийн хуваарь гарган ажиллалаа. Бүжгийг сурсан багш Ө.Мягмарсүрэн, Д.Хүү, Г.Отгонсүрэн нар даасан ангиа
бүжгийн тэмцээнд сайн бэлтгэн оролцуулав.
Оюутан залуусын дунд Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтаж заавал сурах 10 бүжгийн тэмцээн зохион байгуулж,
Тэргүүн байрт Ө.Мягмарсүрэн багштай 14анги, Л.Санчир багштай 46анги
-2-р байрт Г.Отгонсүрэн багштай 13анги, Д.Хүү багштай Эчнээгийн 21анги
Мэдээ нэмсэн: Н. Долгорсүрэн
Уншсан:749