Монгол бичгийн олимпиад
Эх хэлний өдрийг тохиолдуулан Д.Цэвэгмидийн нэрэмжит улсын олимпиадыг 9 дэх удаагаа зохион байгуулж байна. Энэхүү олимиад нь 3 шаттай явагддаг ба өнөөдөр анхан шатны үйл ажиллагаа нь эхэллээ. Манай тэнхим анх 1922 онд байгуулагдсан анхны мэргэжлийн тэнхим ба анхны хичээлийг монгол бичгийн хичээлээр эхэлж байсан түүхтэй. Тиймээс өнөөдрийг хүртэл тус тэнхимийн хамт олон монгол бичгийнхээ түүчээ, түүнийг зааж сургахын үргэлжлэл болохыг хичээж ажилладаг.