Нэвтрэх хэсэг Нэвтрэх

Японы тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн байдал болон сэтгэл зүйн зөвлөгөө засал явуулах арга туршлагатай танилцлаа


Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр МУБИС-ийн багш нар Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ.

МУБИС, Нагоя ИХ Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Нагоя Их Сургуулийн Боловсрол судлал, Хүний хөгжил судлалын сургуульд 2015 оны 1 сарын 12-оос 1 сарын 19-ны өдрүүдэд Япон улсын Тусгай хэрэгцээт боловсролын тогтолцоо, эрх зүйн болон сургалтын орчин, багш бэлтгэх хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн

боловсрол-сэтгэл зүйн оношлогоо, сургах арга зүй зэрэг үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү айлчлалын хүрээнд хамтран ажиллах дараах саналуудыг дэвшүүлэн

ажилласан болно. Үүнд:

- СБНХ-ийн оношилгоо-судалгааны аргачлал, арга зүйг хамтран боловсруулж, судалгааны сангаа баяжуулах, хүүхэд судлах суурь оношилгооны аргачлалуудын адаптаци хийх, оношилгоо үнэлгээний аргачлал шинээр зохиох асуудлаар арга туршлага солилцох

- СБНХ-ийн хөгжлийн оношилгооны хэрэгсэл, хэрэглэгдэхүүн хамтран хийх

- Монгол, Япон хүүхдийн сэтгэц, оюун ухаан, суралцах чадварын харьцуулсан үнэлгээ оношилгооны онол, арга зүйн асуудлаар эрдэм шинжилгээний хамтарсан хурал, зохион байгуулах

- Судалгааны хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх (Монгол, Япон 6-11 насны хүүхдийн оюун ухааны хөгжил, суралцах чадварын харьцуулсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх)

- Хүүхдийн сэтгэц оношилгоо- сургалтын төв байгуулах


Мэдээ нэмсэн: Т.Норовсүрэн Уншсан:1302