Дизайны хөгжилд нөлөөлсөн философи үзэл санаа
Хэрвээ дизайны хөгжлийг хүн төрөлхтний соёл иргэншлийн ертөнцийн нэг хэсэг хэмээн авч үзвэл дизайны хөгжлийн эхлэлийг 1919 онд Вальтер Гропиусын байгуулсан “Баухауз”-ын сургуулиас эрхэлж болно. Анри Ван де Вельде, Фрэнк Ллоид Райтаас эхлүүлсэн “Дизайн бол урлаг болон техникийн дундаас эсвэл нийлэмжээс үүссэн” гэж үзэгсэд “тун удахгүй машин техник нь хүний гарын доорх багаж хэрэгсэл болно” хэмээн тодорхойлж байжээ. Энэхүү үзэл бодол нь дизайны хөгжлийг техникийн гоо зүйтэй шууд холбон авч үздэг. Энэ ч 20-р зууны эхэн үеийн уран зургийн авангард урсгал чиглэл болон функционализмын гоо зүйн ойлголтоор батлагддаг.
Уншсан:990