"Сансар-25-33" Хэлний Олимпиад
Жил бүрийн 3 сард сансарын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит Олимпиадыг Булган аймгийн Гурванбулаг суманд зохион байгуулдаг бөгөөд анх 2006 онд энэхүү Олимпиадыг тус сургуулийн сургалтын менежер Б.Пүрэвсүрэнтэй хамтран санаачлан жил бүр явуулж эхлээд өдгөө 9 жил болж байна. Энэхүү Олимпиад нь анх Англи хэлний Олимпиад нэртэйгээр явагдаж урд 8 сумын сурагчдыг хамруулан явуулж байсан бол өдгөө Булган аймгийн бүх сумд, төвийн 2 сургууль, Архангай аймгийн 2 сум, Өвөрхангай аймгийн 1 сумын нийт 500 гаруй сурагчид, багш нар оролцож зөвхөн олимпиад төдийгүй багш нарын дунд ур чадварын тэмцээн, үзүүлэх хичээл зэрэг явагдаж зөвхөн англи хэл бус 2 дахь жилээсээ англи, орос хэл, 3 дахь жилээсээ англи, орос, монгол хэлний төрлөөр явуулдаг болсон.Тус Олимпиадад түрүүлсэн сурагч манай сургуульд элсэн орж суралцах эрхийн бичгээр шагнуулдаг билээ.
2014 оны 3 сард болсон "Сансар-33" Хэлний Олимпиадын нэг онцлог нь орос хэлний төрөлд түрүүлсэн сурагч ОХУ-ын Их, Дээд сургуульд суралцах эрхийн бичгээр шагнагдсан явдал байлаа. Энэхүү эрхийн бичгээр шагнуулсан азтай хүүхэд бол Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сурагч байлаа.
Мэдээ нэмсэн: Д.Өлзийжаргал
Уншсан:993