Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 4медаль
Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохиогдлоо. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Макао гэсэн долоон орны тамирчид өрсөлдөв. Манай улсад 2дахь удаагаа болж энэхүү тэмцээнд МУБИС-ийн 4 оюутан эх орноо төлөөлөн оролцож 1алт, 2хүрэл медаль хүртлээ.
БТС-ийн Дасгалжуулагчын3б ангийн оюутан Ц. Наранжаргал -70кг-ын жинд алтан медаль, Ж. Чанцалдулам 48кг жинд 5-р байр, БТЭМ 2-р ангийн оюутан Г. Алтанбагана, Х. Цогтгэрэл нар 90кг жинд хүрэл медаль тус тус хүртлээ.
Мэдээ нэмсэн: О.Болд-Эрдэнэ
Уншсан:871