Нэвтрэх хэсэг Нэвтрэх

МУБИС-ийн Багшийн сургуулийн ХНУТ-ээс "Үндэсний бичиг соёлын өдөр"-ийг тохиолдуулан, уламжлан зохион байгуулдаг монгол бичгийн 9 дэх удаагийн олимпиад


Нэгэн зууны тэртээх 1922 оны намар байгуулагдсан тус сургууль багш мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх их үйлсээ анх Монгол бичгийн хичээлээр эхэлж байжээ. Тэр цагаас хойш тус сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл нь эх бичиг, хэл соёл байсаар ирсэн бөгөөд “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тохиолдуулан монгол бичгээ эрхэмлэн дээдэлж, сурч эзэмшин, түгээн дэлгэрүүлж буй багш, оюутнуудыг дэмжих, тэдний туршлага, аргазүйг түгээхэд олимпиадын зорилго оршино.

Уншсан:962