ЕБС-ийн сурагчдын орос хэлний улсын 19-р олимпиад болов.
ЕБС-ийн 11-р ангийн сурагчдын орос хэлний улсын 19-р олимпиадыг ГХС-д 4-р сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгууллаа. БШУЯ-ны дэргэдэх орос хэлний төрөлжсөн олимпиадыг зохион байгуулах дэд хороо тус тэнхмийн багш нараас үндсэндээ бүрддэг тул уг олимпиад ийнхүү тус сургууль дээр болсон байна. Олимпиадад Баянхонгороос бусад бүх аймаг, нийслэлийн бүх дүүргийг төлөөлсөн 51 сурагч энгийн ба гүнзгий гэсэн 2 төрлөөр оролцож, энгийн төрлөөр 1-р байрыг Улаанбаатарын Б.Нандин, 2-р байрыг Дархан-Уулын Б.Билэгжаргал, 3-р байрыг Улаанбаатарын А.Баярсайхан, гүнзгий төрлөөр 1, 2, 3-р байрыг Улаанбаатарын С.Саруул, О.Мөрөн, Б.Ариунтуул нар тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ.
Энэ удаагийн олимпиадын онцлох нэгэн үйл явдал гэвэл эхний байрт шалгарсан 30 сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ОХУ-ын их дээд сургуульд суралцах эрхийн бичгээр шагнуулсан явдал юм. Өмнөх жилүүдэд уг тэтгэлгээр дээд зах нь 5-6 хүүхдийг шагнадаг байжээ.
Мэдээ нэмсэн: С.Эрдэнэмаам
Уншсан:888