Нэвтрэх хэсэг Нэвтрэх

Мэргэжлийн сургуулиудын багш, сурагчдын Англи хэлний улсын 16 дахь удаагийн Олимпиад амжилттай явагдаж дүнгээ гаргав.


2014 оны 18-19-ний өдрүүдэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон коллежүүдийн Үндэсний 16 дахь удаагийн Англи хэлний Олимпиад Үйлдвэр-Урлалын Дээд Сургууль дээр амжилттай явагдаж дүнгээ гаргав.
4 хот, 21 аймгийн 47 багш, 60 гаруй сурагчид оролцож англи хэлнийхээ мэдлэгийг сорив. Уг Олимпиадын шүүгчээр МУБИС-ийн ГХС-ийн Англи хэл, Америк судлалын Тэнхмийн эрхлэгч Д.Өлзийжаргал, ахлах багш Ц.Даваабаяр, багш Г.Чулуун-Эрдэнэ нар ажиллаж Олимпиадыг шүүн тунгаахын сацуу англи хэлний багш нарт "Орчин үеийн сургалт" сэдэвт лекц уншиж санал бодлоо солилцов.
Багш нараас Увс аймгийн Улаангомын багш н.Уранцэцэг түрүүлж диплом, алтан медаль, Технологийн Дээд Сургуулийн багш нар 2,3-р байрт шалгаран диплом, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Үлдвэр-Урлалын Дээд Сургуулийн багш шагналт байранд орж дипломоор шагнуулав..
Сурагчдаас Технологийн Дээд Сургуулийн оюутан Т.Оюу 1-р байранд орж дилом, алтан медаль, мөн сургуулийн оюутан Ц.Содбилэг 2-р байрны диплом, мөнгөн медаль, Хүнсний Технологийн Дээд Сургуулийн оюутан Б.Энхтуул 3-р байранд шалгарч диплом, хүрэл медаль, МСПК-ийн оюутан Т.Ганхуяг шагналт байранд орж дипломоор шагнуулав.

Мэдээ нэмсэн: Д.Өлзийжаргал Уншсан:637