Нэвтрэх хэсэг Нэвтрэх

ГХС-ийн зарим багш ОХУ-д докторантурт суралцах шалгалтад тэнцжээ.


ГХС-ийн АХАЗТ-ийн багш М.Ариунцэнгэл, ОХУЗТ-ийн дадлагажигч багш Б.Анар, цагийн багш Д.Нуртуган нар ОХУ-ын их дээд сургуулийн докторантур /аспирантур/-т ОХУ-ын Засгийн газрын зардлаар суралцах шалгалтыг амжилттай өгч тэнцжээ. ОХУ-ын БШУЯ-наас эцсийн хариугаа хүлээж байгаа бөгөөд  хариу ирсэн тохиолдолд Б.Анар Новосибирскийн Улсын багшийн их сургуулийн докторантурт эчнээгээр, М.Ариунцэнгэл, Д.Нуртуган нар Барнаулын Сурган хүмүүжүүлэх ухааны академийн докторантурт өдрөөр тус тус суралцах юм.

Мэдээ нэмсэн: С.Эрдэнэмаам Уншсан:763