Нэвтрэх хэсэг Нэвтрэх

Сайн үйлсийн аян өрнүүллээ.


МУБИС-ийн Архангай Багшийн сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн дэргэд нийгмийн ажлын ангийн оюутнуудын Итгэл, SWOT клубууд хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийтрүү чиглэсэн олон нийтийн ажлуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ 12 сард Эрдэнэбулган сумын Хөгжлийн бэрхшээлтэй 3 өрхөд өвлийн түлшийг нь хөрөөдөж хагалан бэлтгэж өглөө. Мөн Хүмүүн 2-р сургуулийн сурагч Б нь нурууны хорт хавдар гэсэн оноштойгоор гэртээ байгаа бөгөөд өөрийн сургуулийн багш оюутнуудын дунд хандивын аян өрнүүлж эмчилээний зардалд нь зориулж бага ч болов сэтгэлийн дэм үзүүллээ.
Оюутнуудынхаа хүний төлөө гэсэн сэтгэл бүхэнд нь талархаж байна.

Мэдээ нэмсэн: Т.Чанцалдулам Уншсан:1903