"Крымын хямрал ба Монгол улс" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
МУБИС-ийн ТНУС-ийн Улс төр судлал, социологийн тэнхимээс "Либераль хаус" бодлогын судалгааны хүрээлэн, ШУТИС-ийн улс төр, олон нийтийн харилцааны профессорын багтай хамтран 2014 оны 4 сарын 30-нд "Крымын хямрал ба Монгол улс" сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Уг хуралд эрдэмтэн судлаачид, аюулгүй байдлын шинжээчид оролцож Украины Крым дэх хямрал олон улсын харилцаа, түүний дотор Монгол улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, олон нийтийн санаа бодолд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны илтгэлүүд хэлэлцүүлэх юм.
Мэдээ нэмсэн: Ц.Мөнхцэцэг
Уншсан:645