Grand tour 2015 улсын олимпиадад амжилттай оролцлоо
МБУС-ийн Газарзүйн тэнхмийн оюутнууд Аялал жуулчлалын улсын олимпиадад амжилттай оролцлоо. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан БОНХАЖ-ын яам, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутнуудын дунд зохион байгуулсан “GRAND TOUR-2015” улсын аялал жуулчлалын олимпиадад МБУС-ийн Газарзүйн тэнхимийн ГЗАЖ-3,4 ангийн оюутнуудыг багш Ц.Сэр-Од удирдан оролцож ХОЁРДУГААР байр, мөнгө медаль хүртлээ.
Энэхүү олимпиад нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд МУБИС-ийн МБУС, НХУС, УБТС-ийн баг, ШУТИС, СУИС, ХУИС, ХААИС, УБТС, Дархан ХААИС, ИЗИС, ТДС, МҮИС зэрэг 12 сургуулийн 300 гаруй оюутнууд “Центавр”, “Спорт, явган аялал”, “Эрдэм шинжилгээний бага хурал” “Аялал жуулчлалын үзэсгэлэн” гэсэн 4 төрлөөр оюун ухаан, авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Олимпиадад амжилттай оролцсон баг, хамт олонд МБУС-ийн Газарзүйн тэнхимийн нийт багш, оюутнуудын өмнөөс баяр хүргэж сурлагын амжилт хүсье.
Мэдээ нэмсэн: Ц.Сэр-Од
Уншсан:4055