Нэвтрэх хэсэг Нэвтрэх

Багш нар бүтээл оруулсан бол жагсаалтыг хэвлэж тэнхимийн эрхлэгчээр баталгаажуулсан байна


Багш нар бүтээлээ оруулсан бол жагсаалтыг хэвлэж тэнхимийн эрхлэгчээр баталгаажуулсан байна. 

Тэнхимийн эрхлэгч өөрийн тэнхимийн багш нарын бүтээлийн төрөл болон зэрэглэл, чанарыг үзэж баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл багш нарын бүтээлийн санд оруулсан бүтээл илтгэл, өгүүлэл, монограф гэх мэтээр ангилалд зөв орсон эсэх, мөн тавигдсан сэтгүүл хэвлэлийн зэрэглэл мэргэжлийн түвшинд хянагддаг эсэх, улсын хэмжээний хурал мөн эсэхийг зэргийг үзэж баталгаажуулах ажлыг тэнхимийн эрхлэгч хийнэ.

Учир нь энэ удаа комиссын бүрэлдэхүүн системээс хэвлэж тэнхимийн эрхлэгчийн баталгаажуулсан бүтээлийн жагсаалтын дагуу эх материалыг үзэж үнэлэх зарчим баримтлана. Ирэх жилүүдэд цахим баталгаажуулалт хийх бөгөөд багшийн сургалтын болон эрдэм шинжилгээний бүтээл, түүний чанар, түвшинг үнэлэх, ахиц дэвшлийг хэмжихэд чиглэнэ. 

Мэдээ нэмсэн: Х.Тамир Уншсан:741