Буряад хэлэн баян даа
ОХУ-ын Улан-Удэ хотод 2014.04.16-ны өдөр "Буряад хэлэн баян даа" олимпиад болж өнгөрлөө. Энэхүү олимпиадад МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулиас экологийн багш Ц.Буянжаргал, гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Э.Ганболд, зураг технологийн багш Д.Анхбаяр, мэдээлэлзүйн багш Г.Хишигбаяр, бага 4-р курсийн оюутан Н.Цэрэннадмид, англи хэлний 4-р курсийн оюутан Б.Азжаргал нар амжилттай оролцож, 3-р байрын шагнал хүртэж ирлээ.

