Нэвтрэх хэсэг Нэвтрэх

"Уншигчдын шинэ үе ба хүүхдийн зохиол" сэдэвт хэлэлцүүлэг боллоо


2014-4-16 нд Багшийн сургууль дээр "Уншигчдын шинэ үе ба хүүхдийн зохиол" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Төрийн соёрхолт, СГЗ  зохиолч Д.Гармаа, СГЗ Л. Одончимэд, хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн МЗЭ-ийн шагналт О. Сундуй, хүүхдийн зохиолын фен төвийн тэргүүн, МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн редактор Б. Нацагдорж, З.Далхжав тэргүүтэй хүүхдийн зохиолчид, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн профессор, доктор, хүүхдийн зохиолч Г.Ловор, МУБИС-ийн профессор, доктор Д. Оюунбадрах тэргүүтэй хүүхдийн зохиол судлаач эрдэмтэд, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Б. Төвшинтөгс болон уран зохиолын секторын эрдэмтэд доктор Ч. Мөнхбаяр, доктор Ууганбаяр доктор  С. Энхжаргал, Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн захирал доктор Ч.Жачин, Хүүхдийн номын ордны захирал Д.Оюунбилэг   номын санчдын хамт, Сэлэнгэ пресс ХХК-ийн хүүхдийн номын редактор, хүүхдийн зохиолч Ч. Наранцэцэг, ССАЖЯ-ы мэргэжилтэн Б.Баярмаа, монгол хэлний сурах бичиг зохиогчдын төлөөлөл, бага ангийн багш нарын төлөөлөл,Багшийн сургуулийн захирал, багш нар, оюутны төлөөлөл оролцож, санал бодлоо солилцож, хамтран ажиллахаар боллоо.


Мэдээ нэмсэн: Ж.Мэндээ Уншсан:755