Нэвтрэх хэсэг Нэвтрэх

МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулиас зохион байгуулсан "ШИНЭ ЗУУНЫ БАГШИЙН ЧАДАМЖ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.


МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн “Шинэ зууны багшийн чадамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2014. 04.24-ний өдөр амжилттай зохион байгуулагдсан. Хуралд :ОХУ-ын Буриадын Багшийн коллеж, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйрын Багшийн дээд сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Багшийн дээд сургууль,БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хөх хот” Үндэсний дээд сургууль, МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, ЭМШУИС-ийн Говь-Алтай салбар сургууль, Дорнод дээд сургууль,“Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулиулуудын төлөөллүүд оролцсон бөгөөд, энэ нь профессор багш нарын эрдэм судлалын ажлыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, ижил мэргэжлийн болон бүс нутгийн мэргэжлийн сургууль хоорондын  харилцаа, гадаад харилцааг өргөжүүлэх зорилготой байлаа. Энэхүү хуралд "Шинэ зууны багшйн чадамжийг бусад орны туршлагад түшиглэн дээшлүүлэх, загвар боловсруулах" сэдэвт илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.


Мэдээ нэмсэн: Т.Норовсүрэн Уншсан:1835