Их, дээд сургуулийн оюутны орос хэлний олимпиад
МУИС-ийн Европ судлалын тэнхим Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран их, дээд сургуулийн орос хэлний мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд орос хэлний олимпиад зохион байгуулав. Тэргүүн байранд шалгарсан оюутанд ОХУ-д тэтгэлэгээр суралцах эрх олгодог нь энэхүү үйл ажиллагааны онцлог юм.
2014 оны 4-р сарын 5-ны бямба гарагт явагдсан уг Олимпиадад МУБИС-ийн ГХС-ийн орос-монгол, орос-англи хэлний 31 оюутан сургууль, хамт олноо төлөөлөн идэвхтэй оролцож, мэдлэг чадвараа сорьлоо.