Нэвтрэх хэсэг Нэвтрэх

Багшийн сургуулийн оюутнуудын Дүрслэх урлаг, технологийн хичээлээр хийсэн ажлын үзэсгэлэн нээгдэв


Багшийн сургуулийн оюутнуудын Дүрслэх урлаг, технологийн хичээлээр хийсэн ажлын үзэсгэлэн 2014-04-25-нд Багшийн сургууль дээр  нээгдэв. Үзэсгэлэнд Дүрслэх урлаг-дидактикийн багш доктор(Ph.D) дэдпрофессор З Баярмагнайн удирдаж хийлгэсэн байгалын чулуу, гурил, туузан цаасны урлалаар хийсэн сургалтын хэрэглэгдэхүүнүүд, гурилаар хийсэн ангийн ханын шатар,  Технологи- дидактикийн багш докторант А Нэргүй, докторант Н Байгалмаа нарын эсгий урлалаар хийсэн ахуйн хэрэглээний зүйлс, утсан наамал, сав баглаа боодол, туузан урлалын бүтээлүүд нь хэрэглээний урлагийн орчин үеийн төвшинд шийдэгдсэн  үзэгчид, оюутнууд,  талархалыг хүлээсэн өвөрмөгц ажлууд болсон байна. Үзэсгэлэн 3 хоног ажиллана. 

Мэдээ нэмсэн: З.Баярмагнай Уншсан:647