МУБИС-ийн КМТС-ийн "ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2014" болох гэж байна.
МУБИС-ийн КМТС-ийн "ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2014"
 Зорилго
                      МХТ-ийг ашиглаж  байгаа өнөөгийн байдлыг 
тодорхойлох, МХТ-ийн мэргэжлийн чиглэлийн их дээд  сургуулийн багш болон
 бусад чиглэлийн багш, оюутан, магистрант, докторант,  ЕБС-ийн багш 
нарын хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх,  
тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, бодит биеллээ олоход 
нь  туслахад оршино.
                      
Сэдвийн хамрах хүрээ:
- Үнэлгээний шинэчлэлд МХТ-ийг ашиглаж байгаа байдал
- Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэлтэд МХТ-ийг ашиглаж байгаа байдал
- Цахим сургалтын арга зүй, цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй
- Мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ
- Програм хангамжийн хөгжүүлэлтийн асуудал
- Утасгүй/хөдөлгөөнт төхөөрөмжийн програмчлал
- Мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалт
- Компьютерийн ухааны онолын судалгаа
- Өгөгдлийн сан, өгөгдлийн уурхай
Эрдэм шинжилгээ судалгаа, туршилтын ажлын явц болон хүрсэн үр дүнгийн талаарх өгүүлэл нь дээрх чиглэлүүдээр үл хязгаарлагдана.
Зохион байгуулагдах салбар хуралдаан: 
- Компьютерийн ухаан
- Боловсролд МХТ-ийг ашиглах
- Багш, оюутны бүтээлийн үзэсгэлэн, уралдаан
Хөтөлбөрийг дараах линкээс татаж авна уу?
                            Мэдээ нэмсэн: Ц.Баттогтох
                            
                            
                            Уншсан:794
                        
                    
