Нэвтрэх хэсэг Нэвтрэх

УЧИТЕЛЬ КОТОРОГО ЖДУТ


2014 оны 04 сарын 15-наас 04 сарын 20-ны өдрүүдэд ОХУ-ын Улан-Удэ хотын Багшийн коллежид зохион явагдсан "Учитель которого ждут" сэдэвт олон улсын их, дээд сургуулиудын багш, оюутны VIII их наадамд Архангай аймгийн багшийн сургуулийн багт миний бие амжилттай оролцож ирлээ. Энэхүү өдрүүдэд олон улсын оюутнууд өөрийгөө танилцуулах, хичээл заах,хэрэгжүүлж буй төслөө танилцуулах, сурталчлах гэх мэт үр бүтээлтэй сайхан ажлууд явагдсаны зэрэгцээ мөн Буриадын багшийн коллеж, Тува улсын Кызылийн багшийн сургууль, Москва хотын сургууль , Хөлөн буйрын дээд сургууль болон Дорнод аймгийн Дорнод дээд сургуулийн..., гэх мэт олон улсын  багш, оюутнуудтай туршлага солилцох үйл ажиллагаа явагдлаа. Мэдээлийг бэлтгэсэн МУБИС-ийн Архангай аймгийн багшийн сургуулийн багш Ц.Буянжаргал


Мэдээ нэмсэн: Ц.Буянжаргал Уншсан:884