Нэвтрэх хэсэг Нэвтрэх

"Гранд тоур 2012" улсын олимпиадыг МУБИС-ийн ТНУС тэргүүлэв.


"Гранд тоур 2012" аялал жуулчлалын улсын олимпиадыг нийлбэр дүнгээр ТНУС-ийн ТАЖБ-ийн ангийн оюутнууд тэргүүлж Шилдэгийн шилдэг шилжин явах цомын эзэн болж чадлаа. Энэ удаагийн тэмцээнд 14 сургуулийн 400 орчим оюутнууд хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорин өрсөлдөж 09-р сарын 28-нд "Дэлхийн аялал жуулчлалын өдөр" дүнгээ гаргасан юм. Энэхүү тэмцээн нь 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд ТНУС-ийн аялал жуулчлалын багш Ө.Амгалан "Гранд тоур" улсын олимпиадыг 10-н жилийн ойн хүндэт медалиар шагнуулсан байна. Тус тэмцээнд амжилттай оролцсон ТНУС-ийн нийт оюутнуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Мэдээ нэмсэн: Ө.Амгалан Уншсан:815