Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Бага насны хүүхдийг гадаад хэлэнд сургах аргазүйн асуудалд

Илтгэсэн хурлын нэр: Гадаад хэлний багш боловсролын өнөөгийн байдал, хэтийн төлөв. МУБИС-ийн ГХС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурал. 2014.

Илтгэгч:  Ш.Цолмон

Хамтран илтгэгч: [Ц.Сэрээнэн:01.RLL070]

Илтгэсэн огноо: 2014-04-25

Илтгэлийн хураангуй:

Гадаад хэл сурахад илүү тохиромжтой насыг 0-6 нас гэж шинжлэх ухаанд нотолсон байдаг. Хүүхдүүдийнхээ эрчимтэй хөгжлийн энэ үед нь эцэг эхчүүд дэмжээд өгвөл насан туршдаа номонд дуртай, сурч мэдэх эрмэлзэлтэй хүн болох зэрэг амьдралын томоохон өөрчлөлтийг авчирна гэж эрдэмтэд судлаачид үздэг. Гэхдээ хүүхдийн хөдөлгөөн, чадвар, мэдлэгийг хариуцдаг тархины тухайн хэсэг хөгжиж бойжиж бэлэн болсон тохиолдолд л хүүхэд тухайн физик хөдөлгөөн, мэдлэг чадварыг хийж сурдаг. Хэрэв хүүхдээ унаган хос хэлтэй болгох гэж байгаа бол аль болох эрт буюу болж өгвөл төрсөн цагаас нь эхлэн хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та хүүхэдтэйгээ төрсөн цагаас нь эхлэн монголоор ярьсан бол хүүхэд тань харь хэлийг хэзээ ч унаган хэлээ болгохгүй гэсэн үг юм. Тийм учраас та хүүхдээ хос хэлтэн болгох гэж шийдсэн бол нялхаас нь эхлэн хоёр хэлийг эн тэнцүүхэн хэрэглэж байх нь чухал.