Нэвтрэх хэсэг Нэвтрэх

МБУС-ийн Газарзүйн тэнхмийн багш нар ОУГЗХ (IGU)-ны эрдэм шинжилгээний хуралд оролцов



ОХУ-ын Москва хотод Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургууль дээр зохион байгуулагдсан “Geography, Culture And Society For Our Future Earth” сэдэвт Олон Улсын Газарзүйн Холбооны (IGU-2015) 2015 оны 08-р сарын 17-21-нд өдрүүдэд зохион байгуулагдсан хуралд Газарзүйн тэнхмийн эрхлэгч Х.Цогбадрал, проф Е.Батчулуун, доктор (Ph.D) Ц.Бат-Эрдэнэ, докторант Ц.Сэр-Од нар “Ecosystem Change Of The Mongol Altai Mountain Range”,“Inquiry-Based Geography
Curriculum Development In Mongolia”, “Geo-Ecological Assessment On Tourism And Recreational Capacity In Mongolia”, “Current Issiues Of The GIS and Remote Sensing In The secondary School Of Mongolia” зэрэг сэдвээр илтгэлүүдээ тавьж хэлэлцүүлжээ. Уг хуралд:
-    Газарзүйн боловсрол ба сургуулийн газарзүй
-    Уур амьсгалын өөрчлөлт түүний нөлөө
-    Байгалийн нөөцийн менежмент
-    Хот төлөвлөлт ба мониторинг
-    Газарзүйн мэдээллийн систем ба зайнаас тандах судлал
-    Тогтвортой хөгжил ба аялал жуулчлалын газарзүй
-    Хүрээлэн буй орчны боловсрол
-    Бүс нутгийн хөгжил ба газарзүйн системийн загварчлал
-    Нийгмийн ба соёлын газарзүй
-    Экосистемийн өөрчлөлт ба хэтийн төлөв
-   Газар ашиглалт зэрэг чиглэлээр 30 гаруй салбар хороо хуралдаж 80 гаруй орны эрдэмтэн, судлаачид 800 гаруй илтгэл хэлэлцүүлсэн нь чухал ач холбогдолтой хурал болсныг зохион байгуулах хороо дүгнэжээ. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд газарзүйн эрдэмтэн, судлаачдын дэлхийн хэмжээний цугларалт болдгоороо онцлог ажээ.
Хурлын үеэр Олон улсын газарзүйн XII олимпиад (iGeo2015) зохион байгуулагдаж проф Е.Батчулуун, докторант Баярмаа нарын удирдсан сурагчдын баг Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон байна.

Мэдээ нэмсэн: Ц.Сэр-Од Уншсан:9222